Европын орнууд, Азийн хойд бүсийн орнуудад Ипотек гэсэн томьёог өргөн хэрэглэдэг байна. Харин АНУ болон өмнөд Америк, Азийн урд талын зарим оронд Моргейж гэсэн ойлголт түгээмэл байдаг аж. Энэ хоёрын аль аль нь үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, урт хугацааны зээл олгох тухай асуудал. Ипотек гэдэг нэр томьёо анх МЭӨ VI зуунд Афинд үүссэн гэдэг. Тэр үед зээлийн барьцаа нь зээлдэгч өөрөө байдаг байсан бөгөөд өрөө төлж чадахгүй бол боол болох нь энүүхэнд байдаг байсан аж.
Чухам энэ үед Грекийн суут ухаантан Солон өрөө төлж чадахгүй хариуцлагаа биеэрээ төлдөг байсныг эд хөрөнгөөрөө төлдөг болгох зорилгоор барьцааны өөр хувилбарыг бий болгосон нь орчин үеийн Ипотекийн эхлэл болжээ. Зээл авсан хүний газрын захад шон босгож дээр нь тухайн газар нь тийм хугацаатай тийм хэмжээний зээлийн барьцаа болсон бөгөөд зээлээ төлж чадахгүй бол энэ газар зээлдүүлэгчийн өмч болно гэх зэргээр зээлдэгч зээлдүүлэгчийн нэр устай хамт бичдэг байж. Чухам энэ холбоосыг ипотек гэж нэрлэдэг байсан байна. Ийм тэмдэг тавиулсан газрын эзэн тухайн газар дээр байгаа эд хөрөнгийг зөөж авч явах эрхгүй байжээ. Гэсэн ч энэ ойлголт цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж ипотек гэдэг үгээр зээлийн барьцаа болон дурын үл хөдлөх хөрөнгийг нэрлэдэг болжээ.

No comments:
Post a Comment