Засгийн газрын 2016 оны 137 дугаар тогтоолоор баталсан “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ын дагуу зээл хүсч буй иргэн нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.
• Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
• Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
• Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
• Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах; • Барьцаалбар үйлдсэн байх. Харин ипотекийн зээлийн барьцааны зүйл болох орон сууц нь дараах шаардлагыг хангасан байна:
• Монгол Улсад байршилтай, нийтийн зориулалттай болон амины орон сууц байх;
• Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн даатгалд хамрагдсан байх;
• Ашиглалтад зохих журмын дагуу бүрэн хүлээн авсан байх;
• Эд хөрөнгө өмчлөх болон бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн бол түүнийг хэлцлийн талууд зөвшөөрсөн байх;
• Биет байдал, чанарын доголдолгүй байх;
• Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
• Амины орон сууцны хувьд газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.