Үл Хөдлөх Хөрөнгө
Та бүхний үл хөдлөх хөрөнгийг мэргэжлийн өндөр түвшинд, хуулийн дагуу найдвартай зуучилна
Sunday, July 24, 2016
Monday, July 18, 2016
Найрамдалд 1500м2 газартай Хаус зарна
Найрамдалын Баянголын аманд төв замаас зайтай, ойролцоо цөөхөн айлтай, Гүний худагтай, 1500м2 газартай, 160м2 2 давхар байшин зарна. Хөвсгөлийн дүнзээр барьж чулуун хөвөнгөөр дулаалсан, шалнаасаа халдаг өвөл дулаахан. Орос модон рейкэн доторлогоотой, сайн чанарын вакум цонх паркетэн шалтай. 160саяаас яриад өгнөө. Төлбөрийг ямарч нөхцөлөөр шийдэх боломжтой. Утас: 91107178
Цэвэр агаар, эрүүл тэгш газартай |
Унтлагын өрөө |
2 давхар |
Цэвэр модон дотор засал |
Том болкон |
Гал тогоо, зочны өрөө |
Зочны өрөө |
Модны 2-т 101,5м2 3 өрөө байр зарна
Модны 2-т байрлалтай 2015 онд ашиглалтанд орсон 12 давхар байрны 9н давхарт байрлах, сургууль цэцэрлэг, автобусны буудалдаа ойрхон 101,5м2 3 өрөө байр зарна. Цэвэрхэн тохилог орц, жижүүр харуул хамгаалалт сайтай. Хувь лизинг, бартер, жижиг байраар зөрүү өгч солих гээд бүхий л боломж байгаа шүү. 1м2 үнэ 1,700,000. Утас 91107178
Тохилог цэвэрхэн орц |
Цэлгэр саруулхан унтлагын өрөөнүүд |
Том өрөө, гал тогоо хамт 3 том цонхтой |
Зөчний өрөөний хэсэг |
Зайсан UB Town хотхонд 3 өрөө байр зарна
ХУД UB Town хотхонд 2014 онд ашиглалтанд орсон 9 давхар байрны 4 давхарт байрлах 96,28м2 3 өрөө байр зарна. Тохилог, цэвэр агаартай, хотхон тойрсон хашаа, харуул хамгаалалт, хүүхдийн тоглоомын талбай, гаднах машины зогсоол гээд гаднах орчин маш сайтай. Урагшаа Богд Уул, Туул гол, хойшоо хүүхдийн тоглоомын талбайруугаа харсан нийт 4 цонхтой, 2 ариун цэврийн өрөөтэй цэлгэр сайхан байрыг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр аваарай. 1м2-ын үнэ 2,200,000₮-с Утас: 91107178
UB Town - ы 2014 онд ашиглалтанд орсон байр |
Том өрөө |
Цонхоор хараглах байдал |
Цонхоор Туул гол, Богд уул харагдана |
Унтлагын өрөө |
Tuesday, July 5, 2016
Thursday, June 30, 2016
Ипотекийн зээл авахад ямар ямар шалгууруудыг хангах ёстой вэ?
Засгийн газрын 2016 оны 137 дугаар тогтоолоор баталсан “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ын дагуу зээл хүсч буй иргэн нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.
• Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
• Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
• Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
• Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах; • Барьцаалбар үйлдсэн байх. Харин ипотекийн зээлийн барьцааны зүйл болох орон сууц нь дараах шаардлагыг хангасан байна:
• Монгол Улсад байршилтай, нийтийн зориулалттай болон амины орон сууц байх;
• Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн даатгалд хамрагдсан байх;
• Ашиглалтад зохих журмын дагуу бүрэн хүлээн авсан байх;
• Эд хөрөнгө өмчлөх болон бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн бол түүнийг хэлцлийн талууд зөвшөөрсөн байх;
• Биет байдал, чанарын доголдолгүй байх;
• Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
• Амины орон сууцны хувьд газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.
Subscribe to:
Posts (Atom)